Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мопед, скүүтер болон түүнтэй ижил төрлийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг хүчингүй болгожээ МОНГОЛ УЛСЫГ ЗОРИН ИРЭХ ГАДААДЫН ЖУУЛЧДЫН УРСГАЛ ТОГТМОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА   Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өгөгдлийн дэд бүтэц болон өгөгдлийн санг зөв зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг эзэмшиж байна Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ "Улаанбаатар метро" төслийн менежер Т.Мөнхдалайг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэв Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулна Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аяны хүрээнд сургалт зохион байгуулж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас орон даяар зохион байгуулж буй “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяны хүрээнд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгах ажлууд эрчимтэй үргэлжилж байна.

Энэхүү аяны зорилго нь импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаа, хадгалалт, тээвэрлэлтийн явцад аюулгүй байдлын шаардлагыг хангуулж, иргэдэд эрүүл, чанартай хүнс хүргэхэд чиглэж байгаа юм. Тус аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтэс хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлон худалдаалдаг 16 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгууллаа. Хяналт шалгалтаар хаяг, шошгын зөрчилтэй, хэрэглэх хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан зөрчлүүд илэрсэн байна.

Илэрсэн зөрчлийг үндэслэн хоёр аж ахуйн нэгж, хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар 3000 нэгжийн торгууль оногдуулав. Үүнээс гадна аяны хүрээнд хүнсний аюулгүй байдлын талаар иргэд, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанхус суманд сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад нийт 98 иргэн, худалдаа үйлчилгээний байгууллагын төлөөлөл, сургууль, цэцэрлэгийн тогооч, ажилчид хамрагдсан бөгөөд “Хүнсний аюулгүй байдлыг хангах нь”, “Эрүүл хүнс-Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.

Сургалтын үеэр хүнсний бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэх, худалдаалах үеийн эрүүл ахуйн шаардлага, бүтээгдэхүүний гарал үүслийг нягтлах, хэрэглэгчийн хариуцлага зэрэг асуудлыг ярилцав. “Импортын хүнсний худалдаа-хяналт” аян нь улсын хэмжээнд шат дараатайгаар үргэлжилж байгаа бөгөөд чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй импортын бүтээгдэхүүн борлуулахаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан