Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
2025 онд нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэлээ

Нийслэлээс 2025 онд ногоон байгууламж хариуцсан ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3.3 сая төгрөг болгож нэмэгдүүллээ. Нийслэлийн есөн дүүрэгт нийт 157 га талбайд ногоон байгууламжийн арчилгааны 27 байгууллага 320 ажилтантай ажилладаг. Ногоон байгууламжийн арчилгаа хариуцсан ажилчид сард 1.7-1.9 сая төгрөгийн цалин авдаг байсныг нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нэмэгдүүлж, 3.5 сая төгрөгт хүргэсэн. Мөн ногоон байгууламжийн 1 га талбайн арчилгааны үнэлгээ 100 орчим сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн юм.

Түүнчлэн Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ буюу орон сууцанд амьдардаг айл өрх, ААНБ-ыг ус, дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг үзүүлдэг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын 1935 инженер, техникийн ажилчдын цалинг дунджаар 3.3 сая төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн. 2024 оны байдлаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженер, техникийн ажилчид сард 2.3 сая төгрөгийн цалинтай, харин ээлжийн ажилчдын цалин нь сард ердөө 930 мянган төгрөг байсан юм.

Нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэснээр ажилчдын нийгмийн баталгаа сайжирч, тогтвортой ажлын байр бий болж, ажлын бүтээмж нэмэгдэх гээд олон давуу бий болж байна.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан