Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА, УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

https://e-election.mn/storage/uploads/process/file_1760666461585819_172741376090811.jpg

Нээлттэй засгийн түншлэлийн гишүүн орнуудын дэлхийн чуулга уулзалтад Монгол Улсаас Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа, референт Б.Уянга, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг болон иргэний нийгмийн бусад байгууллагын төлөөлөл оролцлоо. Энэ сарын 7-9-ний өдрүүдэд Испанийн Витора-Гастейз хотноо болсон тус уулзалтад Нээлттэй засгийн түншлэлийн гишүүн 75 улсын төр, хувийн хэвшлийн 2000 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ ерөнхий хуралдаанаас гадна “Хиймэл оюун ухааны оролцоотой засаглал: туршлага ба боломжууд”, “Хууль дээдлэх ёс” зэрэг салбар хуралдаанаар үргэлжлэв. Салбар хуралдаанаар гишүүн улсад Нээлттэй засгийн түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй шинэчлэл, тулгарч буй саад бэрхшээлийн талаар зөвлөлдсөн. Нээлттэй засгийн түншлэлээс 2025 онд хэрэгжүүлж эхэлсэн Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтод Монгол Улс Ази тивээс анх удаа нэгдсэн. Сорилтын хүрээнд хийж буй ажлынхаа талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ танилцуулж, төлөөлөгчидтэй санал солилцов.Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид энэ үеэр Нээлттэй засгийн түншлэлийн Ази Номхон далайн газрын захирал Свати Мэхтатай уулзаж улс төрийн намын санхүүжилтийн цахим платформыг хэрэгжүүлж буй явцын талаар болон энэ онд багтаан хийгдэх ажлуудын талаар ярилцлаа. Хатагтай Свати Мэхта Монгол Улс улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах сорилтод энэ оны хоёрдугаар сард нэгдсэн орсноос хойш богино хугацаанд, үр дүнтэй ажиллаж байгааг онцлоод хэрэгжүүлж буй энэхүү идэвхтэй, үр дүнтэй үйл ажиллагаа нь бусад улс оронд сайн туршлага болох хэмжээнд үнэлэгдэж байгааг дурдлаа.
Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтыг хэрэгжүүлж эхэлснээс хойш Нээлттэй засгийн түншлэлээс олон улсын туршлага мэдээлэл өгөх, мэргэжилтэнтэй уулзуулах, донор байгууллагатай танилцуулах зэрэг дэмжлэг үзүүлж байгаад Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр талархал илэрхийлж,  цаашид ил тод байдлыг хангах нээлттэй мэдээлэл бүхий цахим систем хөгжүүлэх нь зөвхөн эхний алхам бөгөөд цаашид Монгол Улсын хувьд улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийн ил тод байдлыг олон улсын хөндлөнгийн, хараат бус байгууллагаар тогтмол хугацаанд үнэлүүлдэг байхаар зорьж байгааг танилцууллаа. Мөн уулзалтын үеэр цаашид Монгол Улс нь НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн оролцогч талуудын 11 дүгээр бага хурлаар хэлэлцүүлэх “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн компанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг санаачлагч улсын нэг болж, идэвхтэй ажиллаж байгааг танилцуулж, бүсийн улс орнуудад энэхүү тогтоолын төслийг дэмжих талаар шаардлагатай арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.


Түүнчлэн чуулга уулзалтын үеэр Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мантас Адоменас болон, Ахлах зөвлөх Патришиа Галдамэз Аргэта нартай уулзаж сонгогчдыг хуурамч мэдээллээс хамгаалах, цахим орчинд явуулж буй аливаа гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, сонгогчдод мэдээллийн эх сурвалжийг нягтлан шалгах дадал олгох зорилго бүхий “Баримтаар баталгаажуул” нөлөөлөл, сургалтын төслийн хэрэгжилтийн явц, ач холбогдлыг танилцуулж, цаашид өргөн хүрээнд тогтмол зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан