Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
Сангийн сайд Б.Жавхлан: Багшийн цалинг 2026.01.01-нээс 20 хувиар, VII сараас 10 хувиар нэмнэ

Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, ГБХНХ-ын сайд Т.Аубакир нар МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэлтэй уулзаж байна.

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ, "Засгийн газар нэгэнт өргөн барьсан төсөвт өөрчлөлт оруулах бол санал хурааж хуралдана. 

Өнөөдрийг хүртэл цалин тэтгэмж нэмээгүй биш нэмсэн. 23 хувиар нэмэгдүүлсэн.

Багш нарын цалинг ирэх нэгдүгээр сарын нэгнээс 20 хувь, долоодугаар сараас 10 хувиар нэмэх тооцоолол гарсан. Нийт 30 хувь нэмэгдэнэ. Бусад салбарт гэсэн төсөвт өөрчлөлт орж ачаалал нэмэгдэхээр байна. Цалинг 3.5 сая төгрөгт хүргэх ерөнхий тооцоолол ийм гарч байна. 

Манай нийт төрийн албан хаагч нарын цалин нь 7.8 их наяд төгрөг. Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болж нэмэгдвэл 3.3 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Зөвхөн цалингийн фонд гэхэд л 6 их наяд төгрөг давах нь ээ.

Нөгөө талаас цалин хөлсний хэмжээ бол шууд хэрэглээнд нөлөөлдөг онцлогтой зардал байдаг. Инфляц нэмэгдэнэ. 

Монгол банкны тооцооллоор нэг их наяд төгрөгөөр нэмэгдэхэд хамгийн багадаа 1-1.5 хувиар инфляц нэмэгддэг. Шууд зардлаар нэмэгдвэл хоёр хувиар ч нэмэгддэг. 

Нэгэнт төсөв өргөн баригдсан тул урсгалаас урсгал руу шилжүүлэх нь ээ. Цаашдаа 2027, 2028 онуудад бол шууд зардал нэмэгдээд явна. 

Бид нэг талаас цалингаа нэмээд байгаа мөртлөө нөгөө талдаа эдийн засгийн бодит өсөлт буураад инфляц нэмэгдвэл цалин нэмсний үр дүн гарахгүй. Тэгэхээр энэ бүх тэнцвэрийг харж, тооцоолдог гэдгийг та бүхэн ойлгоорой" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан