Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Ким Чен Ирийн ач хүү өвөөтэйгөө нэг ч удаа уулзаж байгаагүй
Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийн ач хүү Ким Хан Сол Финляндын телевизэд ярилцлага өгчжээ. Хойд Солонгосын одоогийн удирдагч Ким Чен Уны том ах Ким Чен Намын хүү болох Ким Хан Сол 17 настай, Боснид сурдаг аж.  Дэлхийн хамгийн хаалттай улсын удирдагч Кимийн гэр бүлээс хэвлэлд ам нээсэн маш ховор тохиолдлын нэг болсон энэ удаагийн телевизийн ярилцлагаар Ким Хан Сол “Хэзээ нэг өдөр эх орондоо буцаж очоод хүн амьдрахад сайхан газар болгож өөрчлөхийг мөрөөддөг” хэмээн ярьжээ. Тэрээр мөн хоёр Солонгосыг эргэн нэгдээсэй гэж мөрөөддөг тухайгаа, өмнөд Солонгосын найз нарынхаа талаар ярьсан байна.
Ким Хан Сол 1995 онд Пеньянд төрсөн ч эцгийнхээ гэр бүлээс маш хол хөндий өссөн, өвөө болон авга ахаа хэзээ ч харж байгаагүйг энэ.Түүний хүүхэд нас Макао, Хятадад өнгөрсөн учраас өвөөтэйгөө уулзаж чадаагүй ч “Би түүнийг өнгөрөх хүртэл нь үнэхээр их хүлээдэг байсан. Хэзэн нэгэн цагт намайг олж ирээд, ач хүүгээ гэж хэлнэ хэмээн найдаж байсан. Гэхдээ тэр ийм ач хүүтэй гэдгээ мэддэг байсан үгүйг ч би мэдэхгүй” хэмээн ярьжээ. Тэрээр мөн өвөө нь өөрийн суудлаа авга ахад нь залгамжлуулсан тухайд юу ч мэдэхгүй, “Аав маань улс төр ердөө ч сонирхдоггүй” гэжээ. Харин тэрээр өөрийнхөө тухайд “Их сургуулиа төгссөний дараа хаа нэг тийшээ явж, хүмүүнлэгийн сайн дурын ажил хийхээр төлөвлөж байгаа” аж.
Ким Хан Сол яагаад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх болсон нь тодорхойгүй байна. Гэхдээ тэрээр гэр бүлийнхнээ бодвол олон нийтэд нээлттэй байдаг хүн. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард Facebook хуудсаараа олны анхаарлыг ихээхэн татаж байсан ч тун удалгүй хаагдсан юм.  
Тэрээр одоо Боснийн Мостар хот дахь Дэлхийн нэгдсэн коллежид сурдаг юм байна.  


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан