Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
“ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЛБАРТ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ БОДЛОГО”-ЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Төрийн захиргааны төв байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх асуудлыг тусгаж, хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу тус яамнаас хууль зүй, дотоод хэргийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахтай холбоотой стратегийн төслийг боловсруулж байна.

  Дээрх ажил, арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нөхцөл байдлын судалгааны дүнг танилцуулах, бодлогын төслийг хэлэлцэж сайжруулах, мөн холбогдох ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Хууль зүй, дотоод хэргийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нөхцөл байдал, бодлого”-ын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Дээрх ажил, арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нөхцөл байдлын судалгааны дүнг танилцуулах, бодлогын төслийг хэлэлцэж сайжруулах, мөн холбогдох ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Хууль зүй, дотоод хэргийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нөхцөл байдал, бодлого”-ын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

  Тус хэлэлцүүлэгт яамны харьяа агентлаг, байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудал хариуцсан нэгжийн дарга, албан хаагчид, мөн яамны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл”-ийн бүрэлдэхүүн, төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын  удирдах албан тушаалтнууд оролцов. 

Хэлэлцүүлгийн эхний үе шат “Судалгааны дүн, бодлогын төслийн хэлэлцүүлэг”  агуулгын хүрээнд өрнөсөн бол хоёр дахь хэсэг “Чадавхыг бэхжүүлэх сургалт”-аар үргэлжилж, оролцогчдын санал, хүсэлтийг сонслоо. Энэхүү стратегийн төслийг боловсруулж, батлуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд (албан хаагч, үйлчлүүлэгч, үйлчилгээ авагч зэрэг бүх түвшинд) шударга, хүртээмжтэй, тэгш боломж бүхий орчинд оролцох нөхцөлийг бүрдүүлэх бодлого, үйл ажиллагааг чиглүүлэх үндэс  суурь болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан