Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
ЧИНГИС ХААН ҮЗЭСГЭЛЭН ИРЭХ ОНД БЕРЛИНД НЭЭГДЭНЭ

Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун ХБНГУ-ын Берлиний Улсын Музейн бүрэлдэхүүн дэх Пруссийн Соёлын Өвийн Сангийн харьяа Өвөг ба Эртний Түүхийн музейн захирал Др.Проф. Маттиас Вемхофф,тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Доктор Антон Гасс нартай (2025.10.26) албан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Берлинд ирэх онд зохион байгуулагдах үзэсгэлэнгийн бэлтгэл ажил болоод музей хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх гэрээ, каталог, дагалдах хөтөлбөр, реклам зар сурталчилгаа бусад асуудлаар ярилцаж тохиролцов.

Дашрамд мэдээлэхэд, Чингис хаан Үндэсний музей нь гадаад харилцаа хамтын ажиллагаандаа ихээхэн анхаарч ажилласнаар одоогийн байдлаар 2023 онд Франц улсын Нантын түүхийн музейд Чингис хааны тухай олон улсын үзэсгэлэн, 2024 онд Европийн улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын эзэнт улстай холбоотой ховор нандин дурсгалууд багтсан “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг эх орондоо дэлгэж, 2025 онд Чех Улсын Прага хотноо “Чингис хаан” үзэсгэлэн, Япоын Осака хотноо “World expo2025” үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний түүхийг харуулсан үзмэрүүдээрээ оролцсон бол, хэдхэн хоногийн өмнө Швейцарын Холбооны улсын Цюрих хотын хамгийн том урлагийн музей болох Ритбергийн музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнг дэлгэж Европчуудад Монголын түүх, соёлыг сурталчан хүргэж байна.

1 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан