Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
2026 ОНД ЗАВХАН АЙМАГ БАРУУН БҮСИЙН ТОГООЧДЫН УЛСЫН УРАЛДААН, ХООЛНЫ ФЕСТИВАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

Улаанбаатар хотноо энэ сарын 18-20-ны өдрүүдэд болсон “Улсын аварга тогооч, зөөгч” шалгаруулах уралдаанд “Загасан нүд” рестораны ахлах тогооч Б.Алтансүх “Орон нутгийн онцлог идээ, ундаа” төрөлд алтан цом хүртсэн байна. Энэ нь Завхан аймгийн түүхэнд сүүлийн жилүүдэд тохиогоогүй амжилт юм. Мөн “Хүүхдийн хоол” төрөлд Улиастай сумын 7 дугаар цэцэрлэгийн тогооч Х.Оюунбилэг уг уралдааны 3 дугаар байрт шалгарлаа.Уралдаанд амжилттай оролцоод ирсэн тогооч нар, аймгийн Тогоочдын холбооны гүйцэтгэх захирал Б.Одгэрэл нарыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хүлээн авч уулзав.

Аймгийнхаа онцлог хоол хүнсийг сурталчлах, брэнд хоол үүсгэх, хоол үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ирэх жил баруун бүсийн тогоочдын ажил мэргэжлийн уралдааныг аймагтаа зохион байгуулахаар төлөвлөж буйгаа Засаг дарга Г.Өнөрбаяр танилцуулав.Мөн тэрээр аймгийнхаа сум бүрийг брэнд хоолтой болгох бодлогын хүрээнд Хоолны фестивал хийх талаар ярилцлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан