Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Ливанд террорист халдлага гарч, бригадын генерал нас баржээ
Ливаны Бейрут хотод хэдэн хүний аминд хүрсэн томоохон дэлбэрэлт болж, тус улсын тагнуулын албаны удирдлагуудын нэг, бригадын генерал Виссам Аль Хассан нас баржээ. Улсынхаа нөлөө бүхий хүмүүсийн нэгд тооцогдох генерал Виссам Хезболла бүлэглэл болон Сири ямар холбоо харилцаатай болохыг шалгаж байсан ажлын хэсгийг ахалж байжээ. Бейрутын хамгийн хөл хөдөлгөөнтэй Ашрафия гудамжны ойролцоо болсон дэлбэрэлтийн улмаас найман хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн шархдаж гэмтсэн юм. Гэмт этгээдүүд машинд бөмбөг байрлуулсан байжээ.
Генерал Виссам Сирийн удирдагч Башар аль Ассадын дэглэмийг ил тод эсэргүүцдэг, түүний санхүүжүүлсэн гэх нэгэн дэлбэрэлтийн хэргийг шалгаж байжээ. Тийм ч учраас энэ хэргийн цаана Башар Ассад байгаа гэж Ливаны сөрөг хүчнийхэн буруутгаж байна. Өнөөдөр Ливаны эрх мэдэлтэн, улс төрийн хүчнүүд Сирийн талаар хоёр хуваагдчихаад байгаагаас энэ хэрэг гарсан гэж ажиглагчид үзэж байгаа юм. Олон хүний цус урсгасан энэ хэргийн террорист халдлага хэмээн НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар мэдэгдлээ.






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан