Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ Дараах аймаг, сумдад энэ сарын 22-ноос шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана Хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчдад үзүүлэх сэргээн засах төв болон сувиллын хүртээмж нэмэгджээ ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа “2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ орнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, уран бүтээлч, ажилтнуудыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Дэлгэцийн урлагийн салбарт хүчин зүтгэж, кино бүтээлүүдэд дүрээ мөнхлөн, орчуулгын кинонд дуу оруулж өөрийн дүр, дуу хоолойгоор ард түмэндээ уран бүтээлээ толилуулж, соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд энэ өдөр хөдөлмөрөө үнэлүүллээ.

Соёлын гавьяат  зүтгэлтэн цолоор:

  • “Монгол кино үйлдвэр”-ийн зургийн дарга асан, Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүлэгч гишүүн Галсанбалдангийн Аахүү,
  • “Монгол кино үйлдвэр”-ийн химийн инженер Жалцангийн Бадам,
  • “Монгол кино үйлдвэр”-ийн ерөнхий инженер, дэд профессор Пүрэвийн Төмөртогтох,
  • “Монгол кино үйлдвэр”-ийн эвлүүлгийн найруулагч Дамбасүрэнгийн Батгэрэл,

            Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • “Монгол кино үйлдвэр”-ийн оператор Дэчинравдангийн Балчинпүрэв,
  • “Монгол кино үйлдвэр”-ийн дууны найруулагч Бэгзжавын Баянбат,
  • “Монгол кино үйлдвэр”-ийн найруулагч Дуламсүрэнгийн Цэнддорж,
  • “Монгол кино үйлдвэр”-ийн ерөнхий зураач Батын Болд,
  • “Монгол кино үйлдвэр”-ийн ерөнхий зураглаач, “Зохиомж” дээд сургуулийн багш Бямбаагийн Лхагвадорж,
  • “Монгол кино үйлдвэр”-ийн зураач Наваандамбын Батжаргал,

            Гавьяат жүжигчин цолоор:

  • “Голден пикчерс” продакшны продюсер, жүжигчин, дуу оруулагч Өлзийн Наранбаатар,
  • “Монгол кино үйлдвэр”-ийн жүжигчин, дуу оруулагч Очирбатын Оюун,
  • Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Сүхээгийн Ариунбямба,

            Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • “Монгол кино үйлдвэр”-ийн албаны дарга Түмэндэмбэрэлийн Сарантуяа,
  • “Монгол кино үйлдвэр”-ийн оёдолчин Юнрэнгийн Цэцэгбадам,

Алтан гадас одонгоор:

  • “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын архив, бичиг хэргийн эрхлэгч Жигмэдийн Туул,
  • “Мэгүүн медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, продюсер Сүхбаатарын Ангараг,
  • “Вайт арч” студийн жүжигчин, дуу оруулагч Дашнанзадын Сарантуяа,
  • “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын аж ахуйн эрхлэгч Шаалуугийн Байгалмаа,
  • “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын зураглаач Даваажавын Батболд,

            Хөдөлмөрийн хүндэт медалиар 

  • Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Лхагвабаярын Жижжалам,
  • “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын зураач Сүхбаатарын Чинсанаа нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан