Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, тархмал эрчим хүчний дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ, “Хотула” аппликейшний хэрэглээний талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 24 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 80.3 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцуулав.

“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж буй. Үүний 13 байршилд хийгдэх ажлын зураг төслийг боловсруулж байна. Мөн Хот байгуулалт, хотын стандартын газраас авто зогсоол байгуулах 40 байршлын жагсаалтыг гаргаж, загвар зураг боловсруулжээ. Эдгээр 40 байршлаас 30 байршилд нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулахаар бэлтгэл хангаж байна.

Түүнчлэн нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 75.17 км урт дугуйн болон явган хүний замын барина. 2026 онд эхний ээлжийн 12.9 км дугуйн зам, 555 метр явган хүний гүүрэн гарцыг барихаар зураг төслийг боловсруулж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 750 төсөл, арга хэмжээг төлөвлөснөөс 2025 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Ус, дулаан, цахилгаан, инженерийн хангамж, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 86-100 хувьтай хэрэгжиж байна. Мөн өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 6889.8 тонн давс, 7127.6 тонн бодис, 1003.4 шоо метр дайргын үлдэгдэлтэй байна.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай дараах үүрэг даалгаврыг өгсөн юм. Тодруулбал,

  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2025 онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлэх,
  • Түлшний борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдэд түлшийг хүртээмжтэй байдлаар олгох ажлуудыг шуурхай зохион байгуулах,
  • Авто тээврийн шалган бүртгэх товчоо, маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад хяналт тавих зэрэг үүрэг өглөө. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан