Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
“Apple”-ийн Ази дахь хамгийн том дэлгүүр Бээжинд нээгдлээ
Apple компани Ази дахь хамгийн том дэлгүүрээ Бээжинд Хориотой хотын хажууханд нээлээ. Өнөө өглөө нээлтээ хийсэн тус дэлгүүрийн анхны үйлчлүүлэгч болж, гарын бэлэг авах гэсэн хүмүүс өчигдөр оройноос дараалалд зогссон тул “Apple”-ийн шинэ дэлгүүр өнөөдөр хүний хөлд дарагдаад байна. Дэлгүүр яг хэдий хэр том гэдгийг компанийн зүгээс мэдэгдэхийг хүсэхгүй байгаа ч 300 ажилтантай, гурван давхар байртай энэ дэлгүүр “Apple” салбар дэлгүүрийн хэмжээнд эхний гуравт лавтай орох гэнэ.  
Бээжингийн арилжаа наймааны хамгийн хөлтэй гудамжийн нэг Ванфужинд нээгдсэн энэ дэлгүүр “Apple”-ийн Хятадад нээж буй зургаа дахь салбар болж байна. Үүнээс гурав нь Шанхайд, үлдсэн гурав нь эх газарт байдаг юм.  Дэлхийн хамгийн том зах зээл болох Хятад дахь борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд “Apple” компани энэ оны төгсгөл гэхэд 25 салбартай болсон байх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Ийнхүү салбаруудын тоогоо огцом нэмж буй нь Хятад дахь эрэлт хэрэгцээ асар их байгаатай холбоотой. Энэ оны гуравдугаар улиралд тус компанийн Хятад дахь орлого 48 хувиар өсч, оны өмнөхөөс даруй 5,7 тэрбум ам.доллараар нэмэгджээ.
Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан