Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Д.Ихбаяр:Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна “Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина

"Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 23 байршлыг зогсоол болгон тохижуулах ажил эхэлжээ. Энэ талаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “НИТХ-ын 2019 оны тогтоолоор “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийслэлийн хэмжээнд авто зогсоолын менежментийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 50 авто зогсоолын менежментийг сайжруулахаар 2023 оноос эхлэн “Эн Ти Би” компани ажиллаж байна. Эдгээр авто зогсоол нь цахилгаан автомашин цэнэглэх систем, автомат төлбөрийн систем зэргийг агуулна. Ингэснээр иргэд нэгдсэн системд холбогдож, авто зогсоолыг урьдчилж захиалах зэргээр яаралтай болон хугацаа хэмнэх арга хэмжээг авах боломжтой юм.

Тиймд иргэдийн ая тухтай хөдөлгөөнд оролцох байдлыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах, цахилгаан автомашины хэрэглээг дэмжих хүрээнд эдгээр авто зогсоолын төслүүдийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 23 байршлыг зогсоол болгон тохижуулах ажил эхэлсэн. “Кэй эйч апартмент”, Спортын төв ордон зэрэг байршилд эхний ээлжийн тохижилтын ажил бүрэн дууссан. Мөн хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан ажлууд түр хугацаанд зогсох бөгөөд ирэх оны хавраас тохижилтын ажил үргэлжилнэ” гэв.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан