Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай

Угаарын хий буюу нүүрсхүчлийн дутуу исэл нь нүүрс, мод зэрэг бидний өдөр тутамдаа хэрэглэдэг органик нэгдлүүдийн дутуу шаталт, автомашины болон тамхины утаанаас үүсдэг. Үнэргүй, өнгөгүй шинж чанартай учраас угаартах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тодруулбал, зуухны битүүмж алдагдах, ядангийн сойлтыг хаах, яндан, пийшинг хөөлөхгүй байх зэрэг голлох шалтгаанаас угаарын хий үүсэж, аюултай нөхцөлд хүргэдэг байна.

Угаарын хий хэрхэн үүсдэг вэ

  • Түлш дутуу шатах үед
  • Пийшин зуухны хаалтыг бүрэн хаахад
  • Яндангаа авч, өрхөө бүтээхэд
  • Пийшин зуухны бүрэн бүтэн байдал алдагдах үед
  • Яндан хэт намд байрлаж таталт муудахад үүсдэг.
  • Тиймээс угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах арга хэмжээг тогтмол мөрдөж дадаарай.

Түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө бүтээхгүй байх
Яндан зуухны битүүмжлэлийг тогтмол ашиглах
Угаарын хий мэдрэгчийг зааврын дагуу зөв ашиглах
Галын аюулгүй байдал хангасан цахилгаан хэрэгсэл ашиглах
Гэр, байшингаа сайтар дулаалах
Агаар сэлгэлтийг тогтмол хийж хэвшээрэй.
Эдгээр алхмыг сайтар мөрдвөл угаарын хийн улмаас үүсэх эрсдэлийг бууруулж, хүүхэд болон гэр бүлийн амь нас, эрүүл мэндийг бүрэн хамгаалах боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан