Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ханын материал хот орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэлсэн

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны 12.6 га талбай бүхий 232 нэгж талбарыг хамарсан тус төслийн төлөвлөлтийн талбай 213 нэгж талбар бөгөөд газар чөлөөлөлтийг Нийслэлийн газар чөлөөлөлтийн алба хариуцаж байна. Одоогоор төслийн газар чөлөөлөлт 96 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжинд 1,800 айл, дараагийн ээлжинд 1,200 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулна. Мөн 240 хүүхдийн цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургууль, худалдаа үйлчилгээ спортын төв бүхий цогц шийдэлтэй орон сууцны хотхоныг төлөвлөж байгаа бөгөөд нийт талбайн 50 хувьд нь нийтийн эдэлбэр, зогсоол, ногоон байгууламжийг бий болгохоор төлөвлөжээ. Энэхүү томоохон бүтээн байгуулалтыг “Материалимпекс” ХХК гүйцэтгэж буй бөгөөд 10 дугаар сарын 24-нөөс барилга угсралтын ажлыг эхэлсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан