Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна

Улаанбаатар хотод орж байгаа цасыг цэвэрлэх ажил эхэлжээ.

Нийслэлийн хот тохижилтын газраас мэдээлснээр өнөөдөр өглөөний 05:30 цагаас эхлэн хариуцсан гудамж, зам, гүүрэн байгууламж, төв талбай зэрэгт тусгай зориулалтын зам цэвэрлэгээний техник болон бичил техниктэйгээр 31 ажилтан цас цэвэрлэгээнд гарчээ. Харин иргэн, ААН-үүд орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриалав. 

Хотын есөн дүүргийн хэмжээнд ТҮК-ийн ажилтнууд нийтийн эзэмшлийн гудамж, авто замын цасыг цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлэх давс, бодисыг цацаж байгаа бөгөөд авто замын нөхцөл байдал хэвийн. Цас үргэлжлэн орох тул бэлэн байдлыг хангаж байгааг мэдээллээ. 

Цас орох урьдчилсан мэдээний дагуу давс цацагч машинуудыг цэнэглэж, багаж тоног төхөөрөмжүүдийг бэлтгэн халтиргаа үүсэж болзошгүй замд хайрцагтай давснууд байршуулжээ. 

Эх сурвалж: НХТГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан