Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Индонезид 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дор хаяж 14 хүн амиа алджээ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн үүсмэл хогийг цэвэрлэлээ

КОП17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газрын албан хаагчид иргэдийн бүлэгтэй хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэлээ. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх есөн төрлийн 4500 гаруй нэр төрлийн мод бут сөөг, зүлэг тохижилтын ажлууд хийж байна.

Мөн тус хурлын түр байгууламжийн дэд бүтцийг хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар мэдээлэл, харилцаа холбооны шилэн кабель сүлжээ таталт бүрэн дууссан. Ус хангамж болон ариутгал татуургын систем суурилуулах ажил 88 хувь, цахилгаан хангамж болон авто зогсоолын угсралтын ажил 45 хувьтай байна. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо ажилласан НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын Төлөвлөлтийн багаас өгсөн дүн шинжилгээгээр 2026 оны долоодугаар сарын эцэс гэхэд хурлын барилга байгууламжийн ажил бүрэн хийгдэж дуусах боломжтой гэж дүгнэжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан