Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо “Менторшип” хөтөлбөрийн шилдэг 20 оюутанд тэтгэлэг гардууллаа

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ. Өнөөдөр НИТХ-ын дарга А.Баяр болон НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан, хорооны гишүүн Э.Одонтуяа нар зөрчлийн гэмт хэрэгтэй холбоотой бичсэн шилдэг төслийн нийт 20 оюутанд тэтгэлэг гардууллаа.

Мөн уг арга хэмжээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяа, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах зэрэг холбогдох газрын удирдлагууд оролцож, мэргэжлийн талаас зөвлөгөө, мэдээлэл өглөө.Оюутнууд Deepfake буюу хуурамч мэдээлэлтэй холбоотой гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, зөрчлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд 102 апп дээр нэмэлт хөгжүүлэлт хийх боломжтой талаар төслийн танилцуулгаа хийлээ. НИТХ-ын дарга А.Баяр тус оюутнуудыг ирэх долоо хоногт болох Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд төслийн танилцуулгаа хийхийг санал болгож Ингэснээр төслийг мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлэх боломжтой гэж үзвэл дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан оюутнууд төрийн байгууллагаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд маш идэвхтэй, хичээл зүтгэлтэй оролцож, өөрсдийн оюунд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байгаад талархаж байгаагаа хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан