Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог хянан угаарын хийн эрсдэлээс сэргийлэхээс гадна, айл өрхүүдийн яндан, зуухыг хөөлөх, стандарт хангахгүй ханан пийшинг буулган шинийг барьж өгөх үйлчилгээ үзүүлдэг. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засварчид Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллаж, айлын ханан пийшинг шинэчиллээ. 

“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын Өрхийн зуухны инженер Б.Өлзийбаяр “Энэ айлын ханан пийшин буруу өрөгдсөн, хуучирсан зэргээс үүдэн галлагаа хийхэд угаарын хийн эрсдэл үүсэхээр байна. Энд хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Хяналтын ажилтнууд шаардлагатай үед ирж, туслаж байдаг. Бид янданг нь хөөлж, пийшинг буулгаж, шинээр өрлөө. Айл айлын ханан пийшин, яндан өөр байдаг. Ханан пийшинтэй айлууд ихэвчлэн трубагаар яндан хийсэн байдаг. Энэ нь эдийн засгийн хэмнэлттэй ч өвөл цантаж мөстөөд угаартах эрсдэл бий болдог. Тиймээс тоосгоор яндангаа барихыг зөвлөж байна. Тоосго дулаан алдагдал багатай учир цантаж, мөстөж бөглөрөх нь бага байдаг. Трубагаар хийсэн яндантай айлууд шавраар болон шилэн хөвөнгөөр дулаалах хэрэгтэй. Мөн зуух, яндангаа тогтмол хөөлөхийг айлуудад зөвлөе.  Монгол гэртэй айл 7-14 хоног, ханан пийшинтэй айлууд 14-21 хоног тутам зуухны хүхээгийн үнсийг авах хэрэгтэй” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан