Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сэтгүүлчийн тэлээ аминд орсон нь
Францын телевизийн  “France24” сувгийн сэтгүүлч Сони Дридиг энэ сарын 19-нд Египетийн нийслэл Каирын төв Тахрир талбайгаас мэдээгээ шууд дамжуулж байхад нь хэдэн арван залуу бүчин авч хүчирхийлэхээр завдсан байна. “Намайг мэдээгээ шууд дамжуулж байхад гэнэт л олон хүн бүчин авч түлхэлдэж эхэлсэн. Голдуу  залуучууд намайг тойрон, зарим нь бүр цамц өмдийг минь тайлах гэж оролдсон. Азаар би сайн тэлээтэй байсан болохоор муу зүйл надаас холуур өнгөрсөн” гэж сэтгүүлч ярьсан байна. Энэ үеэр тус телевизийн англи хэлний нэвтрүүлгийн ажилтан Ашраф Халил ирж түүнийг аварчээ. Сэтгүүлч маргааш нь цагдаагийн газарт гомдол гаргасан байна.
“France24” телевиз албан үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлч С.Дриди, А.Халил нарын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй байгаа талаар аравдугаар сарын 20-нд тусгай мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “Сэтгүүлчдийг хүчирхийлэх гэсэн хэргийг мөрдөн шалгах хэрэгтэй. Манай сэтгүүлчид дэлхийн аль ч улс оронд үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангагдах ёстой” гэжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан