Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум боллоо

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас “SME Forum-2025” хэлэлцүүлгийг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай хууль, эрх зүйн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогын чиглэлүүдийг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр оролцогчид санал солилцлоо.

Тус форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, нийслэлийн Засаг даргын Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх О.Оргил, НЖДҮҮДТ НӨҮГ-ын дарга Д.Ундармаа, Гэр бүл, хөгжил, нийгмийн хамгааллын яамны газрын ахлах шинжээч Г.Наранбаяр болон МХАҮТ, Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгчид, нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ-ийн төвийн удирдлага, албан хаагчид, ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл зэрэг 120 орчим хүн оролцсон юм.

Форум гурван хэсэгтэй зохион байгуулагдав.

Нэгдүгээр хэсэгт НЖДҮҮДТ болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцууллаа.

Хоёрдугаар хэсэгт нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчид төрийн байгууллагын төлөөлөлтэй санал хүсэлтээ солилцож, хэрэгцээ, тулгамдсан асуудлынхаа талаар асуулт асууж, мэргэжлийн зөвлөгөө авсан.

Гуравдугаар хэсэгт Монгол–Америкийн бизнес эрхлэгчдийн Очир төв ЖДҮ эрхлэгчдэд АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох боломж, шаардлагатай алхмуудын талаар мэдээлэл өгч, мөн Худалдаа хөгжлийн банкнаас ЖДҮ-ийн зээл болон бусад дэмжлэгийн талаарх танилцуулга хийв.

Форумын үр дүнд ЖДҮ эрхлэгчдээс гарсан санал хүсэлтийг бодлогын түвшинд тусган, ирэх оны ажлын төлөвлөгөөнд багтаахаар болов.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан