Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Манхэттений банк дэлбэлэх гэсэн Бангладешийн иргэнийг баривчилжээ
Нью-Йоркийн Манхэттен дахь АНУ-ын Холбооны нөөцийн банкийг дэлбэлэх гэж оролдсон Бангладешийн нэгэн эрэгтэйг Америкийн цагдаа нар өнгөрсөн лхагва гарагт баривчилсан байна. Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-д ирсэн 21 настай Кази Нафас алан хядагч “Аль-Каида”  бүлэглэлтэй хамтран ажилладаг, террорист халдлага хийхээр ирсэн нь мөрдөн байцаах ажиллагааны явцад тодорхой болсон байна. Тэрээр лхагва гарагийн өглөө  450 кг тэсрэх бодис ачсан машинаа Холбооны нөөцийн банкны орох хаалганы дэргэд тавиад гар утсаар удирдан дэлбэлэх гэж байжээ.
Хууль сахиулагчдын мэдээлснээр Нафис үүнийхээ өмнө “Америкийг устгая” гэсэн захидал, дүрс бичлэг илгээж байсан байна.  Холбооны нөөцийн банкны Нью-Йоркийн энэ салбар нь 2001 оны есдүгээр сарын 11-ний аймшигт халдлага болсон Дэлхийн  худалдааны төвийн ихэр цамхаг байсан газраас холгүй байрладаг юм байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан