Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна
Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
ДАРХАНД 116 МЕТР УРТ НҮХЭН ГАРЦ БАРИЛАА
Улаанбаатар төмөр замынхан Дархан-Уул аймгийн Дархан өртөөний нийт ашиглалтын 10 замын доогуур нүхэн гарц барьж, өнгөрсөн баасан гарагт ашиглалтад өглөө. Дарханы нүхэн гарц Монголд байхгүй, 116 метр урт бас энэхүү бүтээн
байгуулалтыг гадаадын ямар нэг компаниар биш, манай төмөр замын ажилчид
өөрсдийн гараар хийж бүтээсэн гэдгээрээ онцлог юм. Аймгийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар төмөр замын зам засварын машинт станцын зам, гүүрийн бригад гурван сарын дотор хийж гүйцэтгэсэн нүхэн гарц нь иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Нүхэн гарцын нээлтэд Дархан-Уул аймгийн иргэд, Дархан зангилааны хамт олон, аймгийн Засаг даргын тамгын газрынхан, Улаанбаатар төмөр замын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж нарын албаны хүн оролцсон юм.
Цугласан иргэд “Галт тэрэгний замаар хөндлөн гарах хүндхэн асуудлыг шийдэж өгсөнд талархаж байна” хэмээн ам сайтай байсан. Өмнө нь Дархан өртөөний эсрэг талд бараг айл байдаггүй байсан бол одоо айлууд олноор суурьшжээ. Тиймээс ажлаасаа гэр рүүгээ явахад, наад зах нь дэлгүүр ороход заавал төмөр замаар гарах хэрэг гардаг байсан нь ийн шийдэгдэж, өртөөний ажилчид ч амар тайван ажлаа хийх боломжтой болж байна.
Эрдэнэт хотын говил багт малын нүхэн гарц хийж өгөөч
Улаанбаатар төмөр замынхан Дархан-Уул аймгийн Дархан өртөөний нийт ашиглалтын 10 замын доогуур нүхэн гарц барьж, өнгөрсөн баасан гарагт ашиглалтад өглөө. Дарханы нүхэн гарц Монголд байхгүй, 116 метр урт бас энэхүү бүтээн
байгуулалтыг гадаадын ямар нэг компаниар биш, манай төмөр замын ажилчид
өөрсдийн гараар хийж бүтээсэн гэдгээрээ онцлог юм. Аймгийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар төмөр замын зам засварын машинт станцын зам, гүүрийн бригад гурван сарын дотор хийж гүйцэтгэсэн нүхэн гарц нь иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Нүхэн гарцын нээлтэд Дархан-Уул аймгийн иргэд, Дархан зангилааны хамт олон, аймгийн Засаг даргын тамгын газрынхан, Улаанбаатар төмөр замын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж нарын албаны хүн оролцсон юм. Цугласан иргэд “Галт тэрэгний замаар хөндлөн гарах хүндхэн асуудлыг шийдэж өгсөнд талархаж байна” хэмээн ам сайтай байсан. Өмнө нь Дархан өртөөний эсрэг талд бараг айл байдаггүй байсан бол одоо айлууд олноор суурьшжээ. Тиймээс ажлаасаа гэр рүүгээ явахад, наад зах нь дэлгүүр ороход заавал төмөр замаар гарах хэрэг гардаг байсан нь ийн шийдэгдэж, өртөөний ажилчид ч амар тайван ажлаа хийх боломжтой болж байна.
Б.Цэдэвсүрэн
1 Сэтгэгдэл
2021.10.24
























