Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Улаанбаатар хотын ууган хийд Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлаж, “Шашин, соёлын цогцолбор” байдлаар тохижуулна

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улаанбаатар хотын ууган хийд Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлаж, хүрээлэн буй орчны байгалийн тогтоц, түүхэн дурсгал, соёлын өвийг хамгаалсан “Шашин, соёлын цогцолбор” байгуулна. Үүнтэй холбогдуулан Данбадаржайлин хийдэд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Шашныг бадруулагч Данбадаржайлин хийд нь 260 жилийн түүхтэй Улаанбаатар хотын ууган хийд юм. Тус хийд нь нийслэлийн өмчид бүртгэлтэй хэдий ч сэргээн засварлаж байгаагүй өнөөдрийг хүрсэн. Бид нийслэлийн өмчийг хамгаалахын зэрэгцээ шашны байгууллагыг хурал номоо явуулах боломжийг олгох, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, бусад дүрэм журмын дагуу хийдийн 4.5 га газрыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн жишгээр тохижуулж, шашны аялал жуулчлалыг хөгжүүлж, соёлын биет болон биет бус өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд сэргээн босгохоор төлөвлөж байна. Эхний ээлжид тухайн орчмыг хэрхэн, яаж хуучин өнгө төрхөөр нь сэргээн босгох вэ гэдэгт техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. Ирэх жил зах зээлийн үнэлгээний дагуу газар чөлөөлөлт явагдана. Соёлын өвийг сэргээн босгох ажлын хэсгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Соёл урлагийн асуудал хариуцсан зөвлөх Г.Мөнхцэцэг хариуцаж байна. Мөн тухайн орчимд Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Дамбадаржаагийн 63 МВт дулааны станцыг ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулна. Тухайн орчмыг амины орон сууц болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” гэдгийг онцолж хэллээ.

Энэ үеэр мөн Данбадаржайлин хийдийн цорж лам О.Лхагвасүрэн “Манай хийдэд 1765 оноос хэлмэгдүүлэлтийн үе хүртэл оргил үедээ 2000 лам ном хурдаг. Тухайн үед Их хүрээ 30 гаруй шашны аймагт хуваагддаг байсан. Данбадаржайлин хийд нь Цогчин дуган, 12 аймгийн 30 орчим дуган сүм, дөрвөн дацантай үйл ажиллагаа явуулдаг. Аграмба, Лхаарамба гэсэн шашны дээд цолыг олгодог халх монголын тэргүүн хийд байсан. Хийдийг II Богд Жибзундамба хутагтын дурсгалд зориулж байгуулсан бөгөөд II Богд, III Богд, V Богдын лагшин эрдэнийг хадгалж ирснээрээ халх даяар алдартай” хэмээсэн юм.

Данбадаржайлин хийдийг түүх, шашин, соёлын цогцолбор болгон хөгжүүлж, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, авто болон дугуйн зам, авто зогсоол зэргийг цогцоор нь барьж байгуулна. Ингэхдээ хүрээлэн буй орчны байгалийн тогтоц, түүхэн дурсгал, ногоон байгууламжийг хамгаалж, нөхөн сэргээхийг чухалчилж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан