Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 60 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн хүндэтгэлийн хуралд Хууль зүй дотоод хэргийн сайд бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Мөнхбаатар нээж үг хэллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Мөнхбаатар хэлсэн үгэндээ “Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн үе үеийн дарга, гишүүд, тус зөвлөлийн Ажлын алба, салбар зөвлөлүүдэд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус байгууллагууд, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд зүтгэж яваа болон үе үеийн алба хаагчид та бүхэндээ түүхт 60 жилийн ойн мэндийг хүргэе! Миний бие 1999 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлж, тухайн үеийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга, Монгол Улсын гавьяат хуульч Г.Даштүдэв даргын санал болгосноор 2000-2006 онд олон сайхан нөхдийн хамтаар тус ажлын албанд ажиллаж байсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн түүхт 60 жилийн ой Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байгаа энэ цаг хугацаанд тохиож байгаад би ихэд бэлгэшээж байна. Цаашид Монгол Улсад гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах ажилд идэвхийлэн оролцож, хуулийн байгууллагын хараат бус, бие даасан байдлыг хангах, улс төрөөс ангид байх чиглэлээр бодлого боловсруулж, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр ажиллана” гэдгээ илэрхийллээ.

Анх Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны Улс төрийн товчооны 1965 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Хуулийн байгууллагын удирдах ажилтны улсын зөвлөгөөний дүнгийн тухай” 305 дугаар тогтоолоор Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах ажлыг удирдах зөвлөлийг аймаг, хотын намын хорооны дэргэд байгуулсан нь одоогийн Зохицуулах зөвлөлийн суурийг тавьжээ.

Монгол Улсын Их Хурлын 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай анхдагч хуулийг баталсан бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнээр ахлуулсан Зохицуулах зөвлөл, түүний ажлын алба улсын хэмжээнд, аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ахлуулсан салбар зөвлөл орон нутгийн хэмжээнд уялдуулан зохицуулах чиг үүргийг хуульчилсан. Энэхүү хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1998 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар зарлигаар “Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл”-ийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталснаар өнөөгийн Зохицуулах зөвлөл, түүний Ажлын алба үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан