Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, хууль тогтоолын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах “Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо”-г байгуулсан. Үндэсний хороо өнөөдөр /2025.09.22/ анхны хуралдаанаа хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нээж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд Монгол хүний санаанд багтамгүй, аймшигт хэргүүд гарч, хүүхэд эмэгтэйчүүд өртөж байна. Энэ бол зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гэр бүлийн асуудал хариуцсан салбарын байгууллагууд, иргэний нийгмийнхний анхаарал хандуулах асуудал биш. Бүхий л салбар тэр дундаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүчирхийллийн эсрэг өргөн хүрээтэй хамтран ажиллах хэрэгтэй ” гэдгийг онцоллоо.

Өнөөдрийн хуралдаанаар Технологи ашиглан үйлдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл; Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал; Хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлж буй хүүхэд хамгааллын үйлчилгээ, Боловсролын сургалтын хөтөлбөр дэх хүчирхийллийг таних, урьдчилан сэргийлэхтэй холбоотой дүн шинжилгээ зэрэг 6 сэдвээр илтгэл танилцуулга сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо нь хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах үндсэн чиг үүрэгтэй.

Тиймээс боловсрол, эрүүл мэндийн салбарын хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэрэгжиж буй журмын талаарх мэдээллийг сонссон нь чухал байсныг Хүчирхийллийн эсрэг үндэсний хорооны дарга Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар хуралдааны төгсгөлд онцоллоо.

Мөн Гэр бүлийн дагнасан шүүх байгуулагдаж 2026 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулахаар болсон. Тиймээс гэр бүл, хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төсөлд тодорхой саналаа ирүүлэх нь зүйтэй талаар онцлов. Үндэсний хорооны дараагийн хуралдаанаар гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн хэлэлцэж, төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан