Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ИНА МАРЧЮЛЁНИТЕГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өнөөдөр (2025.08.26) Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Л.Мөнхбаатар сайд хууль зүйн салбарт Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй талаар мэдээлэл өглөө. Тус хөтөлбөрийн хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүний эрхийг хангасан байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хууль хоорондын уялдаа холбоог хангах, эдийн засгийг эрх зүйгээр дэмжих чиглэлд анхаарч байгаа талаар дурдав. 

Энэхүү өргөн цар хүрээг хамарсан ажилд Элчин сайдын яамны зүгээс хамтран ажиллаж, экспертүүдийн зөвлөгөө, техник туслалцаа авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 

Элчин сайд Ина Марчюлёните “Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц зэрэг байгууллагуудтай идэвхтэй харилцаа холбоо, хамтын ажиллагааг өрнүүлж ирснийг дурдаад Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцооны өмнө тулгамдаж буй гол асуудлуудын нэг нь хуулийн хэрэгжилт, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн асуудал гэдгийг тодотгон энэ чиглэлд хамтран ажиллахад нээлттэй” байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр талууд Европын Холбоотой хамтран амжилттай хэрэгжүүлж буй “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх төсөл” болон “Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулах төсөл”-ийн үр дүн хийгээд “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

Уулзалтад ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хамтын ажиллагаа хариуцсан захирал Адриан Мург, Улс төрийн зөвлөх М.Ганчимэг нарын төлөөлөл байлцав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан