Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, илтгэл, грант олгох төсөл шалгаруулах уралдаан тав дахь жилдээ зарлагджээ.

Хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид, оюутан, сонсогчдын дунд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, инновацын төсөл, бүтээлч санаачилгыг хөгжүүлэх зорилготой энэхүү уралдааныг салбарын яамнаас Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран уламжлал болгон зохион байгуулдаг юм. Уралдаан шилдэг бүтээл, шилдэг илтгэл, грант олгох төсөл гэх гурван үндсэн төрөлтэй бөгөөд “Үндсэн хуульт ёс ба эрх зүйн шинжлэх ухааны хөгжил” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, судлаачдын баг, судлаачид болон мэргэжлийн холбоод, бакалаврын сургалт эрхэлдэг дотоод, гадаадын их, дээд сургуулийн оюутан, сонсогчдын дунд болно. Харин грант олгох шинжлэх ухаан, технологийн төслийн шалгаруулалт нь суурь судалгаа, хавсарга судалгаа, инновацын төсөл гэсэн гурван чиглэлээр явагдах ажээ. Уралдаанд оролцох шилдэг бүтээлийг Хууль зүй, дотоод хэргийн яам, шилдэг төслийг Хууль зүйн үндэсний хүрээлэн, шилдэг илтгэлийг Дотоод хэргийн их сургуульд ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хүлээн авах юм байна. Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Дотоод хэргийн их сургуулийн цахим хуудаснаас авах боломжтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан