Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Гвиней-Бисауд төрийн эргэлт гарах дөхлөө
Гвиней-Бисауд түр Засгийн газрыг төрийн эргэлтээр түлхэн унагах гэсэн оролдлого гарсан талаар эрх баригчид нь мэдээллээ. Ням гарагт цэргийн хэсэг албан хаагч нийслэл Бисаугийн орчим  дахь цэргийн баазыг хяналтдаа авахыг оролдсон байна. Жанжин штабын дарга Антониу Инжайгаар  удирдуулсан Засгийн газрын цэргүүд босогчдыг дарж нөхцөл байдлыг хяналтдаа авчээ. Зэвсэгт мөргөлдөөний үеэр зургаан хүн амь үрэгдсэн байна.  Өнөөдөр үүрэг гүйцэтгэж байгаа түр Засгийн газар нь дөрөвдүгээр сарын 12-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн болсон төрийн эргэлтээр гарч ирсэн юм. Тэр үед цэргийн хунтынхан Гвиней-Бисау болон Кабо Вердегийн тусгаар тогтнолын төлөөх Африкийн намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч, ерөнхий сайд  Жуниорагийн албан байр луу дайрч Жуниора болон Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Раймунд Перейраг баривчилсан юм.
Энэ төрийн эргэлтийн дараа цэргийн хунтынхан Гвиней-Бисаугийн сөрөг намынхантай  хоёр жилийн шилжилтийн үе тогтоох талаар хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ хугацаанд улс орондоо Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явуулахаар тогтжээ.
Харин долдугаар сард Европын холбооны гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан комиссар Кэтрин Эштон Гвиней-Бисаугийн Засгийн газрыг хууль бус гэж зарласан юм. Энэ удаагийн төрийн эргэлтийн ард Португали байгаа гэж эрх баригчид нь буруушааж байна. Гвиней-Бисау нь 1974 он хүртэл Португалийн колони байсан юм.
Ц.Хас
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан