Нийслэлд 760 орчим нийтийн байр үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу НХШГ-аас нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна. 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн зургаан дүүргийн 13 хороонд байрлах нийт 62 байршилд үзлэг шалгалт хийгээд байна. Шалгалтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрчээ.
Үүнд:
• Барилга байгууламжийн зураг төсөлгүй;
• Зэргэлдээ барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хангаагүй;
• Барилгын дотор орон зайн төлөвлөлт стандартын шаардлага хангахгүй;
• Агаар сэлгэлт салхивчийн системгүй;
• Цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй, ил гарсан цахилгааны кабельтай;
• Гадна хашаа хамгаалалтын стандартын шаардлага хангаагүй;
• Галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрч байна.
























