Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэн, ААН-дийн татварын ачааллыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулах Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтлоо АИ-92 автобензиний өдрийн хэрэгцээ 2000-2500 тонноос давж, нийлүүлэлт сайжирчээ Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа ХЗБХ: Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ ЭЗБХ: Оюу толгойн асуудлаарх нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв Д.Манлайбаатар: 05 дугаар ангийн цэргүүд  камер байрлуулах боломжгүй "хар бүс" -д дүрмийн бус харилцаа үүсгэсэн байна Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна Дэнжийн мянга 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол долоо болж нэмэгдлээ “Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн ачилтын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо
Дэнжийн мянга 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн мянга дэд төвийг байгуулна. Тус дэд төв нь 118.4 га талбайг хамарч, 22500 хүн амд үйлчлэх нийгэм, соёл, спорт, ажил хэрэг, худалдаа үйлчилгээ бүхий бүсийн төв болгон хөгжүүлэхээр тусгагдсан. Гэр хорооллыг оновчтой зохион байгуулж, хөгжүүлэх нь хотын байгаль экологи, нийгмийн хөгжлийг хангах үндэс юм.

Мөн Дэнжийн мянга дэд төвд шинээр 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр ирэх оноос барина.

Хийн дулааны станцыг нийслэлд анх удаа барих бөгөөд байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчээр хангах төсөл юм. Хийн дулааны станц нь шаталтаас хатуу хог хаягдал үүсдэггүй онцлогтой. Ажиллах хүчний зардал багатай. Энэхүү хийн дулааны станцыг барьснаар бусад дулааны станцын ачааллыг хуваалцаж, айл өрхийн дулааны хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан