Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Б.Обама шийдвэрлэх ялалт байгууллаа
Хэдхэн цагийн өмнө болж өнгөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн Б.Обамагийн ялалтаар өндөрлөсөн болохыг олон нийтийн санал асуулга харуулж эхэллээ. Энэ удаагийн халз мэтгэлцээнийг голлох үүрэгтэйгээр зохион байгуулсан CBS телевиз үзэгчдийнхээ дунд санал асуулга явуулахад 53 хувь нь Б.Обамаг дэмжсэн бол түүний өрсөлдөгч Митт Ромнид 23 хувь нь оноо өгчээ. Харин үлдсэн 24 хувь нь нэр дэвшигчид ижил тэнцүү байсан гэж дүгнэжээ.  Ийнхүү Ерөнхийлөгч Барак Обама гурав дахь мэтгэлцээндээ ялснаар 2:1 гэсэн харьцаагаар өрсөлдөгчөөсөө илүүрхэж эхэллээ. Энэ удаагийн мэтгэлцээн хоёр нэр дэвшигчийн хувьд хамгийн шийдвэрлэх тулаан байсан юм. Учир нь, мэтгэлцээн эхлэхийн өмнөхөн явуулсан санал асуулгаар тэдний рейтинг бараг ижил тэнцүү явуулж байсан юм. Гэхдээ судалгааны агентлагууд болоод телевизүүдийн явуулж буй санал асуулгын дүн өөр өөр гарч байсныг энд тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал, NBC телевизийн санал асуулгаар хоёр нэр дэвшигчийн рейтинг мэтгэлцээнээс өмнө 47:47 хувьтай байсан бол, CBS-ийн  судалгаагаар Барак Обама 58, Митт Ромни 46 хувийн рейтингтэй байжээ.
Харин мэтгэлцээний дараа Ерөнхийлөгч Б.Обамагийн рейтинг өсч, 71 хувьд хүрсэн гэж CBS мэдээлж байна.  
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 6-нд болно.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан