Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Зочлох үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд БНСУ-ын Сэжон их сургуультай хамтарна

Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан Сэжон их сургуулийн аялал жуулчлалын салбарын дата шинжилгээний лабораторийн захирал Сыль Ки Литэй уулзлаа.

Уулзалтаар нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Сэжон Их Сургуулийн харьяа Аялал жуулчлалын салбарын дата шинжилгээний лаборатори буюу TIDAL-ийн хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцжээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь аялал жуулчлалын салбар, тэр дундаа зочлох үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн мэдлэг, ур чадварыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой аж.

Нийслэлээс 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор зочлох үйлчилгээний чанар, хэрэглэгчийн туршлагын чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах, мөн албан хаагчдыг TIDAL болон холбогдох байгууллагад туршлага судлуулах, богино болон дунд хугацааны сургалтад хамруулах боломжийг хэлэлцэв.

Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдээс зочлох үйлчилгээний хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулахаар боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан