Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сири лүү энхийг сахиулагчдыг илгээхээр НҮБ шийджээ
Сирийн засгийн газар болон босогчдын талууд гал зогсоох хэлцэлд хүрч чадвал НҮБ энхийг сахиулагчдаа илгээхэд бэлэн байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын энхийг сахиулах ажиллагаа хариуцсан орлогч Эрве Ладсус мэдэгдсэн байна. Үүнтэй зэрэгцээд барууны хэвлэлүүд НҮБ-ын болон Арабын орнуудын лигийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими тус улсад байдлыг тогтворжуулах үүднээс энхийг сахиулах гурван мянган дайчин илгээхэд бэлэн болжээ гэсэн мэдээлэл цацаж байна. Энхийг сахиулагчдыг Герман, Франц, Испани, Итали, Ирланд зэрэг европын төвийг сахьсан орнуудаас бүрдүүлнэ гэж “Интерфакс” агентлаг мэдээлжээ. Үүний өмнө сирийн босогчид аравдугаар сарын эцэс гэхэд галаа зогсооно гэсэн бол Засгийн газар энэ талаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл