Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа Гурванбулаг, Баянбулаг суманд тарваган тахлын голомт идэвхжиж, тарвага олноор хорогджээ Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ Л.Энх-Амгалан: Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ ШАДАР САЙД Н.Номтойбаяр: Улсын наадмаар цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй “ТОСОНЦЭНГЭЛ-ИХ-УУЛ ЧИГЛЭЛИЙН 35 КВ-ЫН 45 КМ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна Монгол-Тажикистан улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай асуудлаар санал солилцлоо
Баяр наадмын найруулагчийн багийг эцэслэн сонголоо

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2026 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар  Үндэсний их баяр наадам болон Дэлхийн адууны өдөрлөг арга хэмжээний уялдааг хангах хүрээнд зарим салбар хороодын чиг үүргийг өргөтгөн, нэмэлт ажлыг хариуцах шийдвэр гаргах асуудлыг мөн хэлэлцэв.Сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан хоёр найруулагч болох “Скин эвент менежмент” ХХК-ийн найруулагч Б.Анар, “Бүжиг дэглээч Баярбаатар холбоо”  НҮТББ-ын найруулагч Д.Баярбаатар нар өөрсдийн багийн бүрэлдэхүүн, ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа нууц санал хураалт явууллаа.Хуралдаанд салбар хороодын 19 гишүүн оролцсон бөгөөд нийт төлөөлөгчдийн 84.2 хувийн саналаар “Бүжиг дэглээч Баярбаатар холбоо” НҮТББ-ын найруулагч Д.Баярбаатар Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар сонгогдлоо.

Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмын найруулагчаар шалгарсан багт төлөвлөгөө, үйл ажиллагаагаа эцэслэн сайжруулах, салбар хороод төсвийн зардлыг бууруулах боломжийг судалж танилцуулах, мөн “Дэлхийн адууны өдөр”-ийн зохион байгуулалтын ажлын хэсгийн хурлаар холбогдох асуудлуудыг эцэслэн шийдвэрлэхийг үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан