Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төв аймгийн Эрдэнэ суманд өнөөдөр өдөржингөө тоггүй байна Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана Ерөнхий сайд Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
Налайхад мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж ашиглалтад оруулжээ

Улаанбаатар хот руу нэвтрэх хүн, малын халдварт өвчнийг хязгаарлан ариутгаж, нийт иргэдийг болзошгүй өвчнөөс хамгаалах зорилгоор Налайх дүүргийн 5 дугаар хороонд Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж баригдаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан энэхүү байгууламж нь 480.31 м.кв талбай бүхий 18.8м х 24м хэмжээтэй, зоорьгүй нэг давхар барилга юм.

Тус байгууламж нь шалган нэвтрүүлэх барилга, агуулахын барилга, худгийн барилга, малын хашаа, малын саравч, гадна ус хангамж, ариутгал татуурга, цахилгаан хангамж, гадна тохижилтоос бүрдсэн зохион байгуулалттай. Бүтээн байгуулалтын ажлыг "Сутаймандах" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ. 

Эх сурвалж: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан