Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна “Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ “Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ  Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ

“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд өнгөрсөн нэгдүгээр сард нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд өнөөдөр саналыг хаасан байна. Сонгон шалгаруулалтын материалыг www.selbecity.mn вэб сайтаар 45 хоногийн хугацаанд хүлээн авсан юм.Сэлбэ хот нь нийт 158 га талбайд хэрэгжиж буй 8,575 айлын орон сууц, үйлчилгээ, соёл, бизнесийн цогц орчныг бүрдүүлэх хотын хөгжлийн томоохон бүтээн байгуулалт. Сэлбэ хотод 45-50 мянган байнгын оршин суугч амьдрах боломжтой. Өдөрт дунджаар 250 мянган хүний урсгал орж, гарах эдийн засгийн шинэ экосистем бий болох тооцоолол гарсан.

Уг бүсийг хэрхэн хөгжүүлэх, төлөвлөлт нь ямар байх тухай өнгөрсөн оны тавдугаар сард олон нийт болон аж ахуйн нэгжүүдээс санал авсан бөгөөд өнөөдөр ийнхүү хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн саналыг эцэслэж авч дууслаа.Барилгын төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, барилгын материал нийлүүлэгч болон бусад чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс урьдчилсан байдлаар нийт 250 орчим санал ирүүлсэн байна.

Түүнчлэн “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-иас барилгын салбарын аж ахуйн нэгжүүд, үл хөдлөх хөрөнгийн зууч, менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж болон банк, санхүү, даатгалын байгууллагуудтай хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийжээ.

Тус бүсийн нийт талбай 41.92 га бөгөөд 15 байршилд хөрөнгө оруулалтын нийт 28 санал ирүүлсэн талаар “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар танилцууллаа. Тэрбээр “Аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хөрөнгө оруулалтын саналыг гуравдугаар сарын 16-ны дотор үнэлж, зохих хариуг хүргүүлнэ. Ингэснээр “Сэлбэ 20 минутын хот” төслийн хоёрдугаар шатны буюу хамгийн үнэ цэнтэй, эрэлттэй байршлын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Олон нийтийн бүс буюу төв зам дагуух нүүрэн талын эгнээг худалдаа, үйлчилгээ, далд зогсоол, үйлчилгээтэй орон сууц, хүнсний зах, давхар зогсоол бүхий үйлчилгээний төв, амины сууц, таун хаус зэргээр төлөвлөсөн” гэдгийг онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
Бүгдээрээ сайн байцгаана уу, би Энэтхэгт нэг эрхтэнээ зарж, баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтэний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.
Хамгийн их уншсан