Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Зорилтот өрхүүдэд дэмжлэг үзүүлснээр асрамжийн төвд ирэх хүүхдийн тоо буурах боломжтой"

Тус яамнаас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан ажиллаж байна. Хуулийн шинэчлэлд асрамжийн төвийн хүүхдүүд насанд хүрч төвөөс гарах үед бие даан амьдрахад нь хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар тусгахаар нөхцөл байдлыг тодруулсан байна.

СОС Хүүхдийн асрамжийн төв нь гэр бүлийг дэмжих хөтөлбөр, гэр бүлтэй дүйцэхүйц орчинд хүүхдийн асрамжийн үйлчилгээ үзүүлэх, залуусын бие даан амьдрах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд хүүхдийг асарч, насанд хүрэх үед тодорхой нэг мэргэжлийг эзэмшүүлэх, түрээсийн байранд амьдрах, гэр оронтой болоход нь дэмжлэг үзүүлдэг байна. 

Өнөр бүл хүүхдийн төв нь нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн 2-18 хүртэл насны хүүхдийг хүлээн авч асрамжийн үйлчилгээ үзүүлдэг. 

Дүүрэг орон нутгийн удирдлагууд зорилтот өрхөд дэмжлэг үзүүлэх үүргээ хэрэгжүүлбэл асрамжийн төвд ирэх хүүхдийн тоо буурах боломжтой, гэр бүлийг дэмжихэд онцгой анхаарч, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатайг дурдсан.  

Мөн тус төвийн хүүхдүүдэд урт хугацааны сэтгэл заслын үйлчилгээ нэн тулгамдаж байгаа тул сэтгэл засалчийн орон тоо бий болгох хүсэлтээ дэд сайдад уламжиллаа.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан