Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт заалтай анхны улсын сургууль боллоо Наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ Аймгийн Засаг дарга, аймгуудын онцгой комисст үүрэг даалгавар өглөө Улсын төсвөөр 2026 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалтыг гуравдугаар сарын 15-наас өмнө зарлана “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулна Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсныг цэгцлэхээр боллоо
Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Олон түвшний уулзвар” төслийг 2025-2028 онд үе шаттай хэрэгжүүлнэ. Тус төсөл нь Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан бөгөөд хотын үндсэн болон гол гудамж, замуудын огтлолцлоос үүдэлтэй саатлыг инженерийн цогц шийдлээр бууруулахад чиглэж буй.Төслийн хүрээнд хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад гүүрэн байгууламж, нүхэн гарц, олон түвшний уулзварыг шинээр байгуулан, тээврийн хэрэгслийн урсгалыг огтлолцолгүй, саадгүй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр уулзвар дээрх хүлээлгийн хугацаа багасаж, хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэхийн зэрэгцээ зам тээврийн ослын эрсдэл буурах ач холбогдолтой юм.Нийт 18 байршилд 4500 метр урт нүхэн гарц, 9000 метр авто зам шинээр барьж байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжид таван байршилд техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулж баталсан. Тодруулбал,

  • Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар,
  • Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар,
  • Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны уулзвар,
  • Наадамчдын замын явган хүний гүүр,
  • Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд Нарт хотхоноос зүүн тийш гүүрэн байгууламж барих юм.

Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан бөгөөд хотын төвийн бүсийн замын ачаалал буурч, зорчих хугацаа богиносох, шатахуун зарцуулалт багасах, агаарын бохирдол буурах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг нөлөөтэй юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан