Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

“Улаанбаатарын хавар-2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөгийг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 29-ний өдөр хүртэл зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар "Зургаан өдөр үргэлжлэх өдөрлөг нь үндэсний өв, уламжлал, нийслэл хотын түүх, соёлын үнэт зүйлсийг иргэд, олон нийтэд өргөн хүрээнд сурталчлах, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг алдаршуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилготой юм. Нийслэлчүүдийг “Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна" хэмээн Нийслэлийн Соёл Урлагийн Газраас мэдээлэв.

Өдөрлөгийн үеэр:

  • Үндэсний болон орчин үеийн агуулга бүхий урлагийн тоглолт
  • Кино үзвэр
  • Богино хэмжээний жүжигчилсэн үзүүлбэр
  • Язгуур урлагийн тоглолт
  • Улаанбаатар хотын түүх, соёлын үзэсгэлэн
  • Номын сангийн үйлчилгээ
  • Гэрэл зургийн үзэсгэлэн
  • Автомашин, мотоциклийн үзэсгэлэн
  • Гар урлаачдын үзэсгэлэн, худалдаа
  • Open mic /нээлттэй тайз/
  • “Улаанбаатарын хавар” яруу найргийн уралдаан
  • Face art
  • Каллиграф /Монгол бичиг/
  • Өсвөр үе, хүүхэд залуучуудын оролцооны хөтөлбөр
  • Сельфи бүүт гэсэн соёл, урлагийн олон талт арга хэмжээ зохион байгуулагдах хөтөлбөртэй байна.

Эдгээр арга хэмжээ нь өдөр бүр 11:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан