Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/616, А/480 дугаар хамтарсан тушаалаар “Согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавигдах шаардлага”-ыг баталсан.
Согтууруулах ундааг ууснаар хэрэглэгчдэд үүсэх эрсдэл, сөрөг нөлөөний талаарх ойлголт өгөх, хэрэглээг хянахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Энэхүү шаардлагаар согтууруулах ундааны шошгод байрлуулах анхааруулгын агуулга, байршил, хэлбэр, хэмжээ, дүрслэлийн стандартыг тодорхойлсон.
Ерөнхий шаардлага:
| № |
Ерөнхий шаардлага |
Тайлбар |
| 1 |
Хэлний шаардлага |
Монгол хэлээр эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн, бүрэн гүйцэт, үнэн зөв байх; |
| 2 |
Хэмжээний стандарт |
Анхааруулга шошгын талбайн 25-аас доошгүй хувийг эзэлсэн байх; |
| 3 |
Харагдах байдал |
Анхааруулгыг тод өнгө, том фонтоор бичих; |
| 4 |
Ойлгомжтой байдал |
Тодорхой, нэг мөр ойлгогдох утга санаатай, ойлгомжтой үг хэллэг бүхий өгүүлбэртэй, техникийн бус хэллэгтэй байх; |
| 5 |
Зураг тэмдэг ашиглах |
Олон улсад ойлгогдохуйц, тэмдэглэгээтэй байх; |
Бичвэрийн агуулгын шаардлага:
| № |
Чиглэл |
Агуулга |
| 1 |
Эрүүл мэндэд учрах эрсдэл |
“Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны элэг, зүрх, тархинд сөргөөр нөлөөлнө.” |
| “Архи нь донтох аюултай.” |
||
| 2 |
Онцгой бүлэгт зориулсан хориг |
“Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэх нь урагт хортой.” |
| “Хүүхэд, өсвөр насныханд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.” |
||
| 3 |
Зан үйл, аюулгүй байдал |
“Согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихыг хориглоно.” |
| “Архидан согтуурах нь амь насанд аюултай.” |
||
| “Хэтрүүлэн хэрэглэх нь гэмт хэрэг, хүчирхийллийг бий болгож, хараат байдлыг үүсгэх эрсдэлтэй.” |
Эх сурвалж: ХХААХҮЯ

























