Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Обамагийн Халловены маск Митт Ромнигийнхоос илүү зарагджээ
Удахгүй болох Халловены баяраар олон мянган хүн Барак Обамагийн дүрд хувирах нь. Элдэв янзын баг, өмсгөл өмсдөг энэ баярын хамгийн гүйлгээтэй багны нэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, мөн түүний өрсөлдөгч Митт Ромнигийнх байна. Гэхдээ Б.Обамагийн баг өрсөлдөгчийнхөөсөө 20 хувиар илүү гүйлгээтэй байгаа бөгөөд хоёр нэр дэвшигчийн багны борлуулалт 60:40 гэсэн харьцаатай байгаа аж.  Үүнээс харвал хэдхэн хоногийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обама ялах магадлалтай гэж хэлж болох юм. Учир нь, АНУ сонгуулийн жилд таарсан Халловены баяраар ингэж нэр дэвшигчдийн маскыг худалдаалж, хэнийх нь илүү гүйлгээтэй байна, түүнийг рейтинг сайн байна гэж үнэлдэг заншилтай. 1996 оноос эхэлсэн энэ уламжлал нэр дэвшигчдийн ялах магадлалыг маш зөв харуулж байсан юм. Тухайлбал, 2008 оны сонгуульд Б.Обамаг Жон МакКейнтэй өрсөлдөж байх үед түүний маск илүү гүйлгээтэй байсан юм. Тэгвэл 2004 оны сонгуульд ялсан Жорж Бушийн маск мөн л өрсөлдөгч Жон Керригийнхээс борлуулалтаараа давж байжээ. 2000 онд ч Бушийн маск Аль Горынхоос гүйлгээгээрээ илүү байж, сонгуульд ч илт давуу ялалт байгуулсан түүхтэй. Тэгэхээр энэ удаа Ерөнхийлөгч Б.Обама хоёр дахиа сонгуульд ялна гэж таамаглавал хол зөрөхгүй нь бололтой. Хоёр баг хоёулаа 19,99 ам.доллараар худалдаалагдаж байгаа аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан