Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сильвио Берлускони улс төр рүү дахин зүглэхийг ч хүсэхгүй байна
Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони ирэх жил болох сонгуульд өрсөлдөхгүй гэж мэдэгдлээ. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр одоо шүүхэд хэргийг нь хэлэлцэж буй экс Ерөнхий сайд дахин улс төрд орох бодолгүй байгаа гэнэ.  Тэрээр мэдэгдэхдээ “Италид хайртайгаасаа болоод би заримдаа ухаалаг алхам хийдэг, заримдаа солиотой тэнэг үйлдэл ч хийдэг. 18 жилийн өмнө улс төрд орсон минь яг л тийм солиотой алхам байсан. Хэрвээ тэр үе рүү эргэж очдогсон бол ийшээ зүглэхгүй байхсан. Одоо дахин Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөхгүй. Би цаашид зөвхөн зөвлөгөө өгөх, яриа лекц хийх ажил хийнэ” хэмээжээ. Үүгээр Сильвио Берлускони дахин улс төрд орж ирэх эсэхийг таамаглаж ядаж байсан олон нийтийн асуултад тэрээр хариулт өглөө. Энэ  мэдэгдэлд баярлах хэсэг байхад “Энэ ердөө суртал ухуулгын нэг хэсэг. Хэсэг хугацааны дараа тэр бодлоо өөрчилнө” хэмээн дургүйцэх хүмүүс ч байгаа гэнэ.  
Италийн хамгийн баян хүн болох ноён С.Берлускони санхүү эдийн засгийн хямралын үед улс орноо сайн удирдан жолоодож чадаагүй гэсэн шүүмжлэлээс үүдэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард суудлаасаа огцорсон билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан