Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Саудын Арави руу хэдэн тэрбум ам.доллар цутгах Хажж мөргөл эхэллээ
Жил бүрийн намар болдог лалын шашинтнуудын хамгийн том мөргөл болох Хажж Саудын Аравид эхлээд байна. Лалын шашинтан хэн боловч амьдралдаа ядаж ганц удаа хийх ёстой гэлцдэг энэ мөргөлд оролцохоор Саудын Аравид гурван сая гаруй мөргөлчин хуран цуглараад байгаа гэнэ. Тэд Исламын шашин мэндэлсэн ариун хот Меккад мөргөл хийхээр ирсэн нь энэ юм. Дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа лалын шашинтнууд Хажж мөргөлд оролцохоор багагүй хэмжээний зардал гарган Саудын Аравийг зорьдог. Урьд цагт тэмээн жингээр хэдэн сар жил яваад ч хамаагүй Меккаг зорин ирдэг байсан бол орчин цагт бүх зүйл хөгжсөний ачаар ядах юмгүй нисэн ирдэг болжээ. Гэвч зөвхөн хоёр талын онгоцны тийз авснаар бүх зүйл дуусахгүй. Жил бүрийн Хажжын үеэр Саудын Аравид хэдэн зуун мянган хүн ирдэг учир зочид буудал, хоол хүнснээс эхлээд бүх зүйлийн үнэ тэнгэрт хаддаг байна. Зочид буудалд ганцхан хоног байрлах хөлс гэхэд 700 ам.доллар хүрдэг аж.

Тунисээс Хажжид оролцохоор ирсэн Мухаммед Заяан хэмээх эрэгтэй “Би Хажж мөргөл хийхийн тулд 6000 ам.доллар зарцуулсан” хэмээн BBC-д ярьжээ. Олон сая лалын шашинтны ачаар Саудын Аравид хажж мөргөлийн үеэр мөнгө цутган орж ирдэг байна. Өнгөрсөн жил гэхэд 10 өдөр үргэлжилсэн мөргөлийн үеэр 10 тэрбум ам.долларын орлого олсон гэдэг. Хэдий Хажжид оролцох нь өртөг өндөртэй боловч Меккаг зорих лалын шашинтнуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. 1920-иод оны үед 50 гаруй мянган хүн Хажжид оролцдог байсан бол өнгөрсөн жил мөргөлчдийн тоо нэг сая давсан юм.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
kk
manai bayanolgiihon ochdog bol uu
2012.11.28