Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
21 жилийн дараа хүн амины хэрэгтнийг цаазалжээ
21 жилийн өмнө нэгэн эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн 40 настай Бобби Ли Хайнс гэгч этгээдийг АНУ-ын Техас мужид өнгөрсөн шөнө Хантсвиллын шоронд үхлийн тариа хийж цаазалжээ. 1991 онд Хайнс 19 настай байхдаа Даллас хотын орон сууцанд Мишель Венди Хопт гэгч эмэгтэйг 18 удаа хутгалж, хоолойг нь боомилон хөнөөжээ. Түүний буруутай болохыг хэргийн газраас олдсон хурууны хээ, бусад нотлох баримтууд нотолдог боловч гэмт хэрэгтний сэтгэцийн эмгэгтэй эсэхийг эцэслэн тогтоох гэсээр энэ олон жилийн нүүр үзжээ. Цаазаар авахуулахын өмнө Хайнс “Хохирогчийн гэр бүлийнхнээс хамгийн үнэтэй зүйлийг нь булааж авсан гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ бол миний алдаа байсан” гэжээ. Энэ бол Техас мужид энэ оны эхнээс хойш гүйцэтгэж байгаа 11 дэх цаазын ял ажээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан