Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Миний хэн болохыг мэдэхгүй байна уу
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өчигдөр сонгуульд саналаа өгөхөөр Чикаго хотын санал хураах байранд ирэхдээ тэнд ажиллаж байсан хүмүүсийг багагүй хөгжөөгөөд авчээ. Саяхан жолооны үнэмлэхээ сунгуулсандаа сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн Ерөнхийлөгч түүний бичиг баримтыг шалгасан ажилтанд “Энэ зурганд цагаан үс байхгүй байгаа. Битгий тоогоорой” хэмээн хошигножээ.
Б.Обама ирэх сарын 6-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж саналаа өгснөөрөө америкчуудыг саналаа урьдчилан өгөхөд уриалан дуудаж байгаа юм. Тэрээр ярихдаа “Сонгуулийн өдөр юу ч тохиолдож болно шүү дээ. Хэрвээ танд сонгуулиас өмнө зав чөлөө гарвал ингээд саналаа өгчихөж болно гэдгийг би харуулахыг хүссэн юм” гэжээ. Тэрээр хэний төлөө саналаа өгснөө нууцалсан ч мэдээж ямар сонголт хийсэн нь бүхэнд тодорхой билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан