Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Чехэд их цас орж төмөр замын хөдөлгөөн хаагдлаа
Чехэд өчигдрөөс их хэмжээний цас орж нойтон цасаа даахгүй модод төмөр зам дээр унаснаас галт тэрэгний хөдөлгөөн саатаад байна. Төмөр замын удирдах газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Томаш Дрвотын хэлснээр бол өнгөрсөн шөнө төмөр замын 13 чиглэлийн замд ямар ч галт тэрэг зорчих аргагүй болжээ. Тус улсад очдог олон улсын галт тэрэг хугацаанаасаа цаг хагасаар хоцорч, орон нутгийн галт тэргүүд бүр зорчоогүй байна. Нойтон цасаа даахгүй модод зам дээр унаж байгаа бол гурван ч газарт галт тэрэгний машинч тоормоз барьж амжаагүйгээс галт тэргэн дээр мод унасан байна. Өнөөдөөр ч гэсэн тус улсын нутгаар нойтон цас үргэлжлэн орж байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан