Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОТГОНТЭНГЭР ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛОВ Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв “Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав Ц. Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо Г.Дамдинням: Гангийн цогцолбор барих төсөлд шалгарсан 2 ААН-ээс нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ ЗГ: COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
Хар салхины улмаас Америкийн мужууд онц байдал зарлалаа
Сэнди хэмээн нэрлэсэн хар салхи АНУ руу ирж байгаатай холбогдуулан тус улсын хэд хэдэн мужид онц байдал зарлан, олон ажил үйлчилгээ зогсонги байдалд ороод байна. Хар салхины улмаас сонгуулийн кампанит ажлаа түр завсарласан Ерөнхийлөгч Б.Обама ард иргэдээ хар салхины аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг шийдэхэд чухал нөлөөтэй хэд хэдэн мужид хар салхи буух төлөвтэй байгаа юм. Хар салхины улмаас сургууль цэцэрлэгүүд тэр бүү хэл Нью-Йоркийн Хөрөнгийн бирж үүдээ барьж, нийтийн тээврийн үйлчилгээ зогсч, нислэгүүд хойшлоод байна.  Одоогийн байдлаар 6800 орчим нислэг саатаж, хэдэн мянган зорчигч нисэх буудалд гацаанд оржээ. Нью-Йоркийн захирагч М.Блүмберг хотыхоо нам доор газар оршин суудаг 37 мянга гаруй хүнийг орон гэрээсээ түр нүүхийг уриалсан байна.
Одоогоор шуурганы нүд буюу хар салхины төв нь Нью-Йорк хотоос 780 километрийн зайд байгаа юм. 120 километр цагийн хурдтай шуурч буй Сэнди хар салхи газарт буухдаа Лонг-Айланд, Нью-Йоркийн эрэг хавиар томоохон үер дагуулж болзошгүй гэж цаг уурчид анхааруулж байна. 24-36 цагийн хооронд АНУ-ын 12 мужийг дайрах хар салхины улмаас 25 см бороо, 60 цас унана гэж урьдчилан тааварлаад байна.  
Сэнди хар салхи өнгөрсөн долоо хоногт Карибын арлуудыг дайран өнгөрөхдөө 60 гаруй хүний аминд хүрсэн юм.


Нью-Йоркийн мэр М.Блүмберг иргэдээ орон гэрээсээ дүрвэхийг санууллаа.

Хүмүүс хэд хоногийн хоол хүнсээ нөөцөлж буйгаас дэлгүүрийн лангуу хоосорчээ.

Хар салхи ирэхийн өмнөхөн Нью-Йорк хот иймэрхүү дүнсгэр байдалтай байна.

Албан байгууллагууд үүдээ хааж, үерээс сэргийлэн модон хаалт хийжээ.

Үерийн хамгаалалт
0 Сэтгэгдэл
25 sm tsas, 60 tsas unana gj yu bdgiin be? jaahan todorhoi yum bicheechee...
Хамгийн их уншсан