Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Хөөрхөн байхын үнэ цэнэ

Атития Эйамяй 32 нас хүрэхийн үед хөөрхөнүүдийн жагсаалтаас гарахын даваан дээр ирж, бүтээгдэхүүн сурталчлуулах ажил нь эрс багасчээ. Үүнээс өмнөх 10 гаруй жилд тэрээр эргэлдсэн нүд, сайхан инээмсэглэлээрээ өдөрт доод тал нь 100 ам.долларын хөлстэйгөөр гар утас, машин тэрэг гээд төрөл бүрийн зүйл сурталчилдаг байв. Атития насыг нь илтгэх царай зүснээсээ болж багагүй цалинтай энэ ажлаасаа хагацахыг хүсээгүй учраас ямар ч аргаар хамаагүй хөөрхөн хэвээрээ үлдэх хэрэгтэй гэж шийдсэн байжээ. Ингээд тэрээр өнгөрсөн таван жилд хэдэн арваар нь хийлгэж байсан ээлжит гоо сайхны мэс ажилбарт орохоор болжээ.
Атития мөнгө олох гол хэрэгсэл болсон царай зүс бие хаагаа тордохын тулд арьсаа цайруулах, хамраа өндөрсгөх, эрүүгээ нарийсгах, хөх өргөх гээд мэс засалд хэдэн мянган доллар зарцуулж байж. Гэвч энэ бүхэнд түүний сэтгэл хэзээ ч ханадаггүй байсныг найзууд нь одоо дурсан ярьж байна. “Хөөрхөн байхын тулд өвдөлт мэдрэх юу ч биш” гэж хэлдэг байсан тэрээр хамгийн сүүлд өгзгөндөө силикон шахуулахаар шийджээ. Учир нь, үүний өмнө тэрээр хөх өргөх мэс засал хийлгэсэн нь биеийнх нь харьцаатай нэг л зохицолдохгүй байсан учраас өгзгөө томруулвал яг сайхан таарна гэж тэр тооцжээ.
Ер нь, хөх, өгзгийг томруулах мэс заслыг хоёр аргаар хийдэг. Ихэвчлэн тухайн хүний хэвлийгээс авсан өөхийг өгзгөнд нь шилжүүлэн хийдэг байна. Гэвч Атитияд өгзгөндөө хийлгэх өөх гэхээр зүйл юу ч байгаагүй учир хоёр дахь арга болох силикон гель шахуулахаар болжээ. Хэдийгээр Бангкок мэс засал хийхэд хамгийн хямд өртөгтэй газар боловч силикон шахуулах нь тийм ч хямд өртөгтэй биш. Ийм мэс ажилбар хийлгэхийн тулд 80 мянган бахт буюу 2600 орчим ам.доллар төлдөг. Ингээд ийм мэс ажилбар хийлгэхээр Атития “Доктор Поп” хэмээх нэрээрээ Тайландын лэйдибойчуудын дунд алдаршсан Натвееракул гэгчид ханджээ. Натвееракул бол ердөө ч эмч биш, гоо сайхны мэс заслын талаар маш нимгэн туршлагатай боловч эрэгтэй хүмүүсийг эмэгтэй мэт дүр төрхтэй болоход нь тусладгаараа олонд нэртэй болсон хүн аж. Тэрээр Атитияд тал үнээр буюу 1300 орчим ам.доллараар силикон шахахыг зөвшөөрч, гэрт нь ирээд өгзөг рүү нь ямар нэгэн юм тарьжээ. Гэвч төд удалгүй Атития амьсгалж чадахаа больж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүн рүү шахсан силикон артерийн судсанд хүрсэн учраас уушиг руу нь хүрч, амьсгалыг нь боогдуулсан гэж эмч нар тогтоожээ. Ингээд Атития хүчилтөрөгчийн дутагдалд орж эмнэлэгт ирмэгцээ ухаан алдаж, комд ороод түүнээс хойш сэргэж чадаагүй юм.

Тайландад жил ирэх тусам гоо сайхны мэс заслын эрэлт хэрэгцээ их болсон тул ашиг унац ихтэй энэ бизнесийн орлогоос хуваалцах гэсэн хууль бус оролдлого ихээхэн газар авчээ. Иймэрхүү мэргэжлийн чадвар дутмаг, тодорхой зөвшөөрөл лиценз байхгүй хувь хүмүүс гоо сайхны мэс ажилбар хийхдээ зориулалтын силикон гелийн оронд ердийн оливийн тос, нярай хүүхдийн тос хүртэл шахчихдаг гэнэ.

hiimel goo saihan sejig hurmeer sarmagchin shig baisan baih daa
odoo erdoo arteriin sudsand ni silicon shahchij bga herguu
uuruu uuriiguu alj dee. Iim bolohod oirhon bgaa humuus manai mongold ch bgaa shuu burhan sain bodooroi
hairan huuhen balai yuma ooroo ooriigoo gj
ingeed suvraga boljee
ingeed suvraga boljee

Атития
Тэд үзэсгэлэнтэй, сайхан хувцасладаг учраас угаалгын нунтгаас эхлээд тансаг машин хүртэл юм бүхний сурталчилгаанд тоглодог. Гэвч бүтээгдэхүүн сурталчлагч буюу “хөөрхөнүүд”-ийн нэг байх амаргүй. Атития Эйамяй 32 нас хүрэхийн үед хөөрхөнүүдийн жагсаалтаас гарахын даваан дээр ирж, бүтээгдэхүүн сурталчлуулах ажил нь эрс багасчээ. Үүнээс өмнөх 10 гаруй жилд тэрээр эргэлдсэн нүд, сайхан инээмсэглэлээрээ өдөрт доод тал нь 100 ам.долларын хөлстэйгөөр гар утас, машин тэрэг гээд төрөл бүрийн зүйл сурталчилдаг байв. Атития насыг нь илтгэх царай зүснээсээ болж багагүй цалинтай энэ ажлаасаа хагацахыг хүсээгүй учраас ямар ч аргаар хамаагүй хөөрхөн хэвээрээ үлдэх хэрэгтэй гэж шийдсэн байжээ. Ингээд тэрээр өнгөрсөн таван жилд хэдэн арваар нь хийлгэж байсан ээлжит гоо сайхны мэс ажилбарт орохоор болжээ.
Атития мөнгө олох гол хэрэгсэл болсон царай зүс бие хаагаа тордохын тулд арьсаа цайруулах, хамраа өндөрсгөх, эрүүгээ нарийсгах, хөх өргөх гээд мэс засалд хэдэн мянган доллар зарцуулж байж. Гэвч энэ бүхэнд түүний сэтгэл хэзээ ч ханадаггүй байсныг найзууд нь одоо дурсан ярьж байна. “Хөөрхөн байхын тулд өвдөлт мэдрэх юу ч биш” гэж хэлдэг байсан тэрээр хамгийн сүүлд өгзгөндөө силикон шахуулахаар шийджээ. Учир нь, үүний өмнө тэрээр хөх өргөх мэс засал хийлгэсэн нь биеийнх нь харьцаатай нэг л зохицолдохгүй байсан учраас өгзгөө томруулвал яг сайхан таарна гэж тэр тооцжээ. Ер нь, хөх, өгзгийг томруулах мэс заслыг хоёр аргаар хийдэг. Ихэвчлэн тухайн хүний хэвлийгээс авсан өөхийг өгзгөнд нь шилжүүлэн хийдэг байна. Гэвч Атитияд өгзгөндөө хийлгэх өөх гэхээр зүйл юу ч байгаагүй учир хоёр дахь арга болох силикон гель шахуулахаар болжээ. Хэдийгээр Бангкок мэс засал хийхэд хамгийн хямд өртөгтэй газар боловч силикон шахуулах нь тийм ч хямд өртөгтэй биш. Ийм мэс ажилбар хийлгэхийн тулд 80 мянган бахт буюу 2600 орчим ам.доллар төлдөг. Ингээд ийм мэс ажилбар хийлгэхээр Атития “Доктор Поп” хэмээх нэрээрээ Тайландын лэйдибойчуудын дунд алдаршсан Натвееракул гэгчид ханджээ. Натвееракул бол ердөө ч эмч биш, гоо сайхны мэс заслын талаар маш нимгэн туршлагатай боловч эрэгтэй хүмүүсийг эмэгтэй мэт дүр төрхтэй болоход нь тусладгаараа олонд нэртэй болсон хүн аж. Тэрээр Атитияд тал үнээр буюу 1300 орчим ам.доллараар силикон шахахыг зөвшөөрч, гэрт нь ирээд өгзөг рүү нь ямар нэгэн юм тарьжээ. Гэвч төд удалгүй Атития амьсгалж чадахаа больж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүн рүү шахсан силикон артерийн судсанд хүрсэн учраас уушиг руу нь хүрч, амьсгалыг нь боогдуулсан гэж эмч нар тогтоожээ. Ингээд Атития хүчилтөрөгчийн дутагдалд орж эмнэлэгт ирмэгцээ ухаан алдаж, комд ороод түүнээс хойш сэргэж чадаагүй юм.

Доктор Поп талийгаачийн ээж ааваас уучлал гуйж байгаа нь
Энэ явдлаас хойш гурван долоо хоногийн дараа түүний амьсгалын аппаратыг салгахыг эцэг эх нь зөвшөөрснөөр нэгэн бүсгүй гоо сайхны төлөө амиа зольжээ. Энэ явдалд буруутай доктор Попын хэргийг одоо шүүхээр хэлэлцэж буй бөгөөд тэрээр 13 жилийн ял авч болзошгүй байна. Тайландад жил ирэх тусам гоо сайхны мэс заслын эрэлт хэрэгцээ их болсон тул ашиг унац ихтэй энэ бизнесийн орлогоос хуваалцах гэсэн хууль бус оролдлого ихээхэн газар авчээ. Иймэрхүү мэргэжлийн чадвар дутмаг, тодорхой зөвшөөрөл лиценз байхгүй хувь хүмүүс гоо сайхны мэс ажилбар хийхдээ зориулалтын силикон гелийн оронд ердийн оливийн тос, нярай хүүхдийн тос хүртэл шахчихдаг гэнэ.

Багагүй орлоготой бүтээгдэхүүн сурталчлагчийн ажил
0 Сэтгэгдэл
2013.03.12
2012.11.02
2012.10.31
2012.10.31
2012.10.29
2012.10.29



















