
Аймгийн ИТХ-ын 2025 оны тогтоолоор “Аймгийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө”, “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-т Төрийн албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх бодлого тусгагдсан.
Бодлогын хэрэгжилтийг хангаж аймгийн Засаг даргын захирамжаар Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан зорилт чиг үүргээ амжилттай хэрэгжүүлсэн, онцгой амжилт гаргасан болон амьдралын зайлшгүй нөхцөл байдлыг харгалзан орон сууцны дэмжлэг үзүүлэв.
Энэ удаагийн орон сууцны дэмжлэгт бэлтгэсэн сурагч нь ЭЕШ-т 800 оноо авсан, Улсын олимпиадад амжилт үзүүлсэн багш нар болон салбартаа тууштай, хичээл зүтгэл, үр дүнтэй ажиллаж буй эрүүл мэнд, боловсрол, төрийн захиргаа, спортын салбарын алба хаагчид хамрагдлаа.
























